top of page
Search

D10 Визээр Солонгост ажил хайхад таны заавал мэдэх шаардлагатай зүйлс

  • Writer: BODIGAL BATDELGER
    BODIGAL BATDELGER
  • Feb 19, 2024
  • 2 min read

Оюутнууд маань төгсөх дөхөөд ирэхээрээ ер нь их сандарч эхэлдэг. D10 визээ яаж авдаг, ажил хайх төлөвлөгөө гэж юу байдаг, D10 визтэй байхдаа ер нь яаж компаниуд руу материалаа явуулах вэ гээд мэдэхгүй юм их гарч ирдэг байх. Энэ хүүхдүүддээ жижиг ч болов тус болох болов уу гэж бодоод энэ постоо оруулж байна.


1. D10-визийг яаж мэдүүлэх вэ?


D10 виз нь Солонгост бакалавр болон түүнээс дээш зэргээр их дээд сургууль төгссөн оюутнуудад олгодог ажил хайх виз юм. Энэ визийг авахын тулд таны иммигрэйшн дэх оноо 60-с дээш байх ёстой ба сургуулийн төгссөн диплом гарснаас хойш (диплом дээрх он сар) -өөс хойш 14 хоног дотор мэдүүлэх шаардлагатай.


1. D10 виз мэдүүлэхэд танд шаардлагатай бичиг баримтын жагсаалт:


1. 공통서류 (신청서, 사진, 여권사본, 수수료, 신분증사본)- Иммигрэйшны анкет, цээж зураг, гадаад паспорт, цэнхэр үнэмлэх, хураамж


2. 구직활동 계획서 - ажил хайх төлөвлөгөө


3. Диплом


4. Топик оноо, өмнө нь Солонгост хууль ёсоор ажил хийж байсан бол ажлын газрын тодорхойлолт.


5. Дансны үлдэгдлийн тодорхойлолт (1 сарын 1 хүний дундаж зардал 900,000вон * 6 сар= 5.400.000-с дээш байх.)


2. Ажил хайх төлөвлөгөө


Ажил хайх төлөвлөгөөний файлыг та имиигрэйшний сайтаас татаж авах боломжтой. татаж авах линк



3. D10 визээ авсны дараа хаанаас ажил хайх вэ?


Олон нийтийн ажил хайх боломжтой веб сайтууд:


- (KOTRA) Contact Korea (Foreigner Recruitment Page): https://contactkorea.kotra.or.kr/ index.do




Бүсчилсэн ажил хайх сайтууд:


- (Seoul) Seoul Foreigner Portal: https://global.seoul.go.kr


- (Busan) Busan Jobs for Foreign Youth: https://jobfair.busanjob.net/000


- (Gwangju) Gwangju International Center:



- (Daejeon) Daejeon Support Center for Foreign Residents: https://www.dic.or.kr/kor/sub04/menu_01.html


- (Daegu) Daegu Support Center for Foreign Workers: http://dfwc.or.kr/pages/board/list.php?board_sic


- (Incheon) Incheon Support Center for Foreign Residents: https://iscfr.or.kr/archive/2060


Бусад дотоодын ажил хайх сайтууд:








эдгээр сайтуудад бүртгүүлээд өөрийн CV-ээ өөрийн мэргэжилтэй ойролцоо ба адил мэргэжлээр хүн хайж байгаа ажлын зарууд руу явуулаад, ярилцлагад орно. Дараа нь D10-сунгуулахад хэр идэвхтэй ажил хайж байгаа нь их нөлөөтэй байдаг.


4. Ажлаа олсон бол D10 виз дээрээ 2 удаа тур бүр 6 сараар дадлагажигч ажилтнаар ажиллах эрхтэй бөгөөд үүний дараа компанидаа үндсэн ажилтнаар орсон бол Е7 виз рүү визээ солино.



 
 
 

Comments


bottom of page