top of page
Search

D2-D4 визрүү солихдоо юуг анхаарах вэ?

  • Writer: BODIGAL BATDELGER
    BODIGAL BATDELGER
  • Feb 19, 2024
  • 1 min read

Хэлний бэлтгэлээ төгсөөд их сургууль руугаа орж байгаа оюутнууд маань визээ D4-(Хэлний бэлтгэлийн виз)-ээс D2(Оюутны) виз рүү солих гэж байгаа бол эдгээр материалуудыг бүрдүүлээд яваарай.


Анхаарах: Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө D2 визээ авсан байх ёстой.


Шаардлагатай материалууд:


① Иммигрэйшний анкет- 체류통합 신청서 татах линк



② Гадаад паспорт болон цэнхэр үнэмлэх (эх хувиараа)


③ Цээж зураг (3.5cm * 4.54cm) 1ш


④ Сургуульд элссэн тодорхойлолт 표준입학 허가서 (сургуулиас авах)


⑤ Сургалтын төлбөр тушаасан баримт (сургуулиас авах)


⑥ Дансны баталгаа 20,000 доллар (23,000,000 вон) 예치 - 잔고증명서 (Шалгаж буй байцаагчаасаа шалтгаалаад зарим тохиолдолд авдаггүй.)


⑦ Хэлний бэлтгэл төгссөн / төгсөхөөр хүлээгдэж буй тодорхойлолт 한국어 어학연수 수료(예정) 증명서


⑧ Хэлний бэлтгэлийн дүнгийн тодорхойлолт


⑨ Апостил гэрчилгээ


⑩ Төрсний бүртгэлийн лавлагаа, Төрөл садангийн лавлагаа (эх хувь болон орчуулга ээж аав дээр тус бүр авах)


⑪ Амьдарч буй байрны гэрээ, (өөрийн нэр дээр байрны гэрээ байхгүй бол амьдарч буй байрны түрээсийн гэрээ болон гэрээ хийсэн хүний бичиг баримтын хуулбар)



 
 
 

댓글


bottom of page