Хичээлийн дэлгэрэнгүй танилцуулга
- BODIGAL BATDELGER
- Jan 10, 2024
- 1 min read
Updated: Jan 31, 2024
Та Солонгос хэлийг сурмаар байна уу?
Миний Солонгос хэлний хичээл хэзээ ч давтагддаггүй. Хэдий нэг дүрэм, нэг агуулга зааж байгаа ч гэсэн улам дээрдэж дэвшиж байдаг гэж хувьдаа боддог. Учир нь сурагчид болон өөрийнхөө юун дээр алдаж юун дээр онож байгаагаа би үргэлж судалж байдаг. Улам сонирхолтой хичээл болгохын төлөө өдөр бүр хичээсээр байна. Би танд Солонгос хэлний оноог амлахгүй ч энэ хэл, соёлд сонирхолтой, чин сэтгэлээ суралцахыг хүссэн сэдлийг өгч чадна гэж амлана. Хүн хэлийг оноо авах ёстой гэж дуртай, дургүй сурахаас илүүтэйгээр хүсэл тэмүүлэл сонирхохлоор сурдаг.
--------------------------------------------------------------------------------
Элсэлт авах хугацаа: 2024/1/15-аас 2024/2/14 хүртэл Хичээл явагдах хугацаа: 2024 /2/14-оос 2024/05/06 (нийт 3 сарын анхан шатны эрчимжүүлсэн сургалт)
Хичээлийн цаг: Долоо хоног бүрийн Да, Лх, Ба гарагт - Солонгосын цагаар 15:00-15:50 - Монголын цагаар: 16:00-16:50 (нийт 36 удаагийн шууд лайв хичээл) Төлбөр: 3 сарын 36 удаагийн нийт хичээлийн төлбөр 250,000вон Сурах материал: Сөүлийн их сургуулийн хэлний бэлтгэлийн үндсэн ном Сургалтын давуу тал
Дуудлагыг голчилдог тул суурь дуудлага сайтай үлдэх болно.
Хичээлийг 100% лайваар хийх тул мэдэхгүй зүйлээ хичээл дээрээ асуух боломжтой
Онлайн Хичээлээ 4/31-ыг дуустал нөхөж үзэх боломжтой.
Солонгост 15 жил амьдарч буй дадлага, туршлагатай багшаас хэл сурах боломж
Дүрэм, сонсгол, бичиг, яриа цогцолсон
Солонгос соёл, түүхийг хичээлийн дундуур мэдээд явах боломж
Сурах материалаар хангах болно.
Шууд амьдралд ашиглаж болоох 8 цуврал хичээл оруулсан ба үүнийг нэмэлт төлбөргүй хичээлийн хугацаандаа үзэх
сайн суралцсан хоёр хүнд солонгос их дээд сургуульд ороход нь #mentor хийж өгнө.
Хэн энэ сургалтад хамрагдах боломжтой бэ?
Солонгос хэлийг анхлан суралцагчид
Хэлний бэлтгэлээр солонгост ирэх гэж байгаа хүмүүс

留言